Энэ жилийн үндэсний их баяр наадамд түрүүлэх магадлалтай хэмээн бөх сонирхогчдын тааварт дээгүүрт яригдаж байсан улсын арслан Р.Пүрэвдагва өвдөг шороодлоо.

Тэрбээр дөрвийн давааны оноолтод аймгийн арслан Ц.Сандагдоржтой таарч ийнхүү унасан юм.

Дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагваас гадна улсын заан Б.Батмөнх, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын заан Сайнбаяр нар өвдөг шороодоод байна.