“ТУС Солюшн” компани нь 2015 оноос Монголд Нийгмийн Системийн Инженерчлэлийг хөгжүүлэх зорилгоор олон төрлийн судалгаа, сургалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд тэр дундаа байгууллагын системийг инженерчлэх үйлчилгээг голчлон хэрэгжүүлж байна. 

Энэхүү зорилгынхоо хүрээнд INCOSE-ийн хэд хэдэн ажлын хэсэгт ажиллаж, өөрсдийн боловсруулсан шийдлүүдээ танилцуулж, хэлэлцүүлэх улмаар зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнүүдэд нь идэвхтэй оролцдог юм. Үүний үр дүнд  ТУСС шийдлүүдийнхээ давуу болон сул талуудыг танин мэдэх, түүнчлэн ТУСС шийдлээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үйлчилгээгээ гадаадын байгууллагуудад хүргэх боломжуудыг олж авдаг. 

Тус компанийн төлөөллүүд INCOSE-ийн гишүүд жил бүрийн 1 дүгээр сард АНУ-ын, Калифорниа мужийн, Торранс хотноо цугладаг,  Олон улсын шинжтэй томоохон арга хэмжээ болох “INCOSE International Workshop” буюу “INCOSE IW-2020” семинарт оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.

“ТУС Солюшн” компани өөрсдийн боловсруулан гаргасан аргачлалаараа INCOSE байгууллагын системийн эрүүл мэндийн төлөв байдалд нь ТУСС Оношлогоог хийсэн бөгөөд арга хэмжээний үеэр тайлан, дүгнэлтээ оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлэх нь бидний тус семинарт оролцож буй гол зорилгын нэг юм.