Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар “Монгол оркест” ХХК-ийн 49-р гудамж хүүхэд, залуусын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Уг санамж бичгээр 49-р гудамж хүүхэд, залуучуудын театраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Тусч, хичээнгүй Сүбээдэй хүү” жүжгийг нийслэлийн хүүхэд багачуудад цуврал байдлаар хүргэхээр болсон бөгөөд цаашид хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх жүжиг, тоглолт, хүүхдийн хөгжлийн чиглэлээр дугуйлан, клуб, сайн дурын үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Тус жүжиг амралтын өдөр бүр зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.