Засгийн газрын 2015 оны 368 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи"-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлүүдээр төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:

1. Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, импортыг орлох, улсын төсвийн дарамтыг бууруулах, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн судалгаа туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
2. Төсөл нь 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн зарлагдсан чиглэлд тавигдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байна.
3. Төслийн сонгон шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг харгалзана.
4. Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.
5.  Төсөл хэрэгжих хугацаа 3 жил,  цалингийн зардал төслийн санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байх. Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагаас  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23:59 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны https://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ.   

Сонгон шалгаруулалтад оролцогч "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам" болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна. /Журам, шалгуур үзүүлэлт www.mecss.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.       

Харилцах утас: 263181  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам  


2017 оноос эхлэн хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн чиглэл

Төслийн нэр
Үр дүнгийн даалгавар
Захиалагч
1.
Молекул биологи, генетикийн шинжилгээ, судалгаанд  хэрэглэгддэг зарим урвалж, ДНХ иж бүрдлийг монголд үйлдвэрлэн гарган авах технологи
-          Шүүхийн шинжилгээний практикт өдөр тутам хэрэглэгддэг урвалж,  ДНХ-ийн молекулын стандарт хэмжээ тогтоогч /size standart/ үйлдвэрлэж хэрэгцээг хангана. -          ДНХ ялгах, цэвэршүүлэх урвалж, цомог үйлдвэрлэх. Молекул биологийн арга аргачлал хэрэглэж ашигладаг бүх салбарын (анагаах ухаан, мал эмнэлэг, хөдөө аж ахуй, хүнс, шүүхийн шинжилгээ, ургамал, амьтан судлал, палентологи г.м.) лабораториудад хэрэглэх боломжтой ДНХ ялгах цомог дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үйлдвэрлэж импортын тодорхой хувийг орлуулах болно. ДНХ ялгах цомгийг "алтан стандарт" болох Qiagen компанийн ялгах цомогтой дүйцэх чанартайгаар үйлдвэрлэнэ. -          ДНХ нийлэгжүүлэх урвалж гарган авах. Бидний гаргаж авсан Taq ДНХ полимераз эсгэгийг ашиглан генийн тодорхой хэсгийг олшруулах иж бүрдэл /ПГУ явуулах иж бүрдэл бүхий тусгай холимог / үйлдвэрлэж дотоод зах зээлийг бүрэн хангах боломжтойг амжилттай туршсан болно. Үйлдвэрлэж практик нэвтрүүлнэ. -          Төрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хэрэглэгддэг импортын урвалж, бодисыг үйлдвэрлэж, хэрэгцээг хангана.
ХЗДХЯ, БСШУЯ
2.
Шар буурцгийн сортуудын үр үржүүлэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц технологи
-       Монгол орны нөхцөлд шалгарсан ургац болон уургийн агууламж өндөртэй шар буурцгийн нутагшсан, ирээдүйтэй сортын 100 тн элит үр  100 тн, таваарын үр тус тус үйлдвэрлэнэ. -       Монгол улсад шар буурцгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн эх орны органик, уургийн агууламж өндөртэй 50 тн түүхий эд нийлүүлнэ. -       Шар буурцгийн сүү, сүүн болон бусад бүтээгдэхүүнийг 50 тн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ. -       Монгол орны цаг уурын нөхцөлтэй ойролцоо ОХУ, Канад, Европын Холбооны улсуудаас цуглуулга судалгаа хийж,  шар буурцгийн 50 гаруй шилмэл сортоор таримал ургамлын генофондыг баяжуулна. -       ХХААХҮЯамны дэргэдэх УСС-ын зөвлөлийн хурлаар шар буурцгийн үрийн ургац болон чанараар шалгарсан 1 сортыг нутагшсан, 2 сортыг ирээдүйтэй сортоор батлуулна. -       Шар буурцаг тариалснаар хөрсний бүтэц үржил шимийг биологийн аргаар сайжруулж, нэгж талбайд  хуримтлуулах хөрсний органик бодисын агуулалтыг 5-10%, азотын хуримтлалыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ.
ХХААХҮЯ, БСШУЯ