Алдарт зохиолч Рэй Бредбери нэг удаа “12 наснаас эхлэн би өдөрт дор хаяж мянган үгтэй зохиол бичсэн. Олон жилийн турш миний нэг мөрний ард По, харин нөгөө мөрний ард Уэллс, Эдгар Берроуз байсан” гэж дурссан байдаг.

Тэр 20 насандаа бичиж хэвлүүлсэн зохиолуудаа хэн нэгний хэв маягийг дуурайж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн гурав дахь зохиол нь өөрийнх нь жинхэнэ бүтээл байсан юм. Тэр өөрийн зохиолыг бичихийн тулд 8 жилийг зарцуулсан билээ.

Мэдээж тэр дараа нь 8 жил бол дуурайхад дэндүү урт хугацаа байсан гэж гунигтай хэлсэн. Гэхдээ энэ бол өөр түүх.

Марк Кистлер бол зургийн багш. Түүний оюутнууд нь Олон улсын сансрын станцын зохион бүтээх ажил, сар, ангараг гараг дээр явдаг машин бүтээх ажил болон “Шрек”, “Мадагаскар” хүүхэлдэйн киног бий болгоход оролцсон юм. Тэрээр “Та 30 хоногийн дараа зурж чадна”  номондоо дараах зүйлийг бичсэн юм.

✔  Энэ зургийг та өөрөө зурахын өмнө (удахгүй зурж чадна гэдэгт тань би итгэлтэй байна) энэ зургийг гурван удаа хуулбарлаж зурахыг би хүсч байна. “Юу вэ? “Хуулбарлах аа? Энэ чинь дээрэм шүү дээ!” гэж магадгүй та чанга хашгирна. Үгүй-үгүй, би санал нийлэхгүй байна.

✔ 30 жил хичээл заахдаа би бусдын зургийг дуурайдаг оюутнуудыг ч мөн адил шагнах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би оюутнуудаа бүтэн сайн өдрийн сонины хавсралтын комиксийг, сэтгүүлийн зураг, морь, мод, цэцгийн толгой, гар, хөлийг хуулбарлаж ир гэж хэлдэг. Учир нь хуулбарлах гэдэг нь тэр нэг цогц бүтээлийг бий болгож байгаа шугам, зураас, булан, хэлбэр зэргийн жинхэнэ утгаар нь ойлгох боломжийг олгодог юм.

✔ Бод доо, сэргэн мандалтын үеийн бүх гайхалтай зураачид болох Рафаэль, Леонардо Да Винчи, Микеланжело нар зурж сурахын тулд бүгд эхлээд хуулбарладаг байсан.

Орчин цагт ч ялгаагүй. Алдарт Дисней, Pixar, Dream works компаниудын уран бүтээлчидтэй ярилцахад тэд оюутан байхдаа алдартай зураачдын зургийг хуулбарлан зурсан нь маш их тус болсон талаар ярьсан юм.

Би та бүхнийг бусад хүмүүсийн санаа, оюуны өмчийг хулгайл гэж хэлээгүй юм шүү. Мэдээж үгүй! Гэхдээ танд орчлон хорвоод ямар нэгэн юм үзүүлэх эсвэл хэлэх хүсэл байгаа бол хэтэрхий төгс, онцгой байх гэж хичээх хэрэггүй. “Бүхий л сайхан зүйл аль хэзээний бий болсон” гэсэн шалтгаанаар та өөрийгөө бүү зогсоо, бүү зовоо.

Бусдын хийснийг шингээ, эмхэтгэ, өөрийн гэсэн ертөнцөө бүтээ.

Тиймээс та төсөөлөлтэйгээ нэг долгионд багтах, түүнийг тэтгэж байгаа бүх зүйлийг хулгайл. Бүхий л үйл явдал, сэтгэгдлийг шингээхийг хичээ. Шинэ, хуучин кино, хөгжим, ном, зураг, шүлэг, зүүд, санамсаргүй яриа, архитектур, гүүр, гудамжны заагч тэмдэг, мод, үүл, усны урсгал, гэрэл ба сүүдэр. Таны сэтгэлээс хариу өгч байгаа зөвхөн тэр л зүйлийг хулгайл. Хэрэв та ийм зарчмаар хулгайлах юм бол таны хулгай, таны ажил өвөрмөц шинэ болно.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875