Сундара Пичаигийн дүрэм

  1. Үргэлж урьдчилан бод, урт хугацааны зорилго л чухал.
  2. Хүмүүст хүсэж буй зүйлийг нь өг.
  3. Санаагаа үргэлж хүмүүстэй ярилц. 
  4. Эрсдлээс бүү ай. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байхад, хамгийн гол эрсдэл бол – эрсдлээс татгалзах.
  5. Эерэгээр сэтгэ. Маш амархан сонсогдож байгаа хэдий ч маш чухал юм.
  6. Хэрэв та асуудлаа шийдвэрлэх арга зам олоогүй бол үргэжлүүлээд хай. Арга зам байж л таараа.
  7. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дага. Бага зүйлд бүү зөвшөөр.
  8. Өглөөний цайгаа хэзээ ч бүү алгас.
  9. Дуртай зүйлээ хий. Эс бөгөөс маш хурдан ядарч, амжилт удаанаар ирнэ.
  10. Үргэлж өөрийгөө ямарваа нэгэн зүйл хийхийг, өөрийгөө хөгжихийг, урагш алхахыг шаард. Хэзээ ч тайвширч болохгүй.


Марк Цукербергийн дүрэм

  1. Эцэст нь та өөрийнхөө цаг, хүч хөдөлмөрөө зарсан зүйлээ өөрийн болгоно. 
  2. Үргэлж уриалгахан бай. Энэ нь санагдаж буйгаасаа илүү ашигтай.
  3. Алдаанаас бүү ай. Алдаа бол туршилт, их байх тусам сайн.
  4. Өөрөө түүний доор ажиллаж байсан хүнээ л ажилд ав.
  5. Чухал зорилгуудаа сонго. Жижиг сажиг зүйлд зав гаргахад амьдрал дэндүү богино.
  6. Таныг хүрээлж буй хүмүүсээс үргэлж суралц. Харин суралцах зүйлгүй хүмүүсийг ажилд бүү ав.
  7. Сайн баг бүрдүүл. Багаа зургаа дугаарт заасан шиг хүмүүсээр бүрдүүл.
  8. Үргэлж мэдлэгээ хуваалц. 
  9. Гэр бүлдээ санаа тавь, халамжил. Тэд бол танд байгаа хамгийн чухал зүйл.
  10. Бүх холбоо сүлбээ ач тустай.


Билл Гейтсийн дүрэм

  1. Үргэлж эрч хүчтэй бай. Эрүүл мэнддээ анхаар, энэ нь таны амжилтын 80%. 
  2. Сайхан ааш зангаа үргэлж хажуудаа авч яв.
  3. Маш их ажил. Үүнийг хүмүүс үргэлж үл тоомсорлодог.
  4. Ирээдүйд утга учиртай байх зүйл хий.
  5. Хийж буй зүйлээсээ таашаал ав. Эс бөгөөд амжилт олохгүй. 
  6. Хана биш гүүр барь.
  7. Тусламж гуйхаас бүү ай. Энэ нь айх зүйл биш харин ч зарим тохиолдолд ашигтай.
  8. Зөвхөн сайн хүмүүстэй нөхөрлө.
  9. Юуг ч хойш бүү тавь.
  10. Хошин шогийн мэдрэмжтэй бай. Ямарч хэцүү үеийг даван туулахад танд туслах болно.


Стив Жобсын дүрэм

  1. Өөрийгөө юунаас ч бүү хязгаарла.
  2. Гэр бүлээ хайрла.
  3. Өөрийнхөө худалдан авах байсан зүйлийг бүтээ.
  4. Хог бүү зар.
  5. Гайхалтай баг бүрдүүл.
  6. Ямарваа нэгэн зүйлийг мөнгөний төлөө бүү хий.
  7. Өөрийнхөө бүтээлээр бахарха.
  8. Бусдын саналыг хүндэл.
  9. Маркетинг бол үнэт зүйл.
  10. Өлсгөж сур, бодож сур. 


Уоррен Баффетын дүрэм

  1. Өөрийнхөө хүсэлийг ол. Түүнийгээ дага.
  2. Ажилчдын сонгон шалгаруулалтанд анхаарал хандуул. Учир нь таны ажил бүтэх бүтэхгүй тэднээс шалтгаална.
  3. Таны тухай хүмүүс юу гэж бодож буй нь танд огтхон ч хамаагүй. Зарим хүмүүс эргэн тойрны хүмүүсийн үзэл бодлоос болж өөр өөр шийдвэр гаргадаг гэдгээ мэддэггүй.
  4. Унш, унш, унш.
  5. Үргэлж «Б» төлөвлөгөө бодож бай.
  6. Та өрсөлдөх давуу талтай байх хэрэгтэй. Байхгүй бол тулаанд оролцох хэрэггүй.
  7. Үргэлж урьдчилан төлөвлө. Муу төлөвлөгөө байсан ч төлөвлөгөөгүй байснаас дээр.
  8. Өөрөө өөртэйгөө үргэлж тулалд. Өөрийгөө бусадтай бүү зүйрлэ, харин өөрийнхөө өчигдөртэй зүйрлэ.
  9. Бизнес эхлэхээс өмнө сайн бодож төлөвлөөд тодорхой бизнес-модель гарга.
  10. Таны хайр хариугүй байсан ч хайрла. Хайрын төлөө хайрла.