Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 

Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгажээ. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж,  тогтоолын төслийг  батлалаа.