Азиудын эрүүл мэндэд заналхийлж буй гурван голын нэгээр Туул голыг нэрлэж буйгаа судалгааны Томсон Ройтерс сан мэдээлжээ. Индонезийн Ужун, Тайландын өмнөд хэсгийн голууд ч бас хамгийн бохирдолтой гол усны санд багтаж байгаа аж. Эдгээр голуудын бохирдын түвшин яг ямар хэмжээнд байгаа нь нарийн судлагдаагүй, иргэддээ тэр талаарх мэдээлэл хангалттай өгдөггүй. Энэ нь эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аюул занал учруулж байна судалгааны байгууллагууд гэж үзжээ. 

Гурван жилийн өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байдаг. Уг жагсаалтын тавдугаарт манай Туул гол бичигдэж байсан юм.