Шороон гахай жилийн 12 жилтний ерөнхий зурхайг цувралаар хүргэж байна

Туулай жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Гахай жилд таныг хайр дурлал, баяр баясгалан, халуун дулаан сэтгэл, юу хүссэнээ хийх эрч хүчийг өгнө. Магадгүй та хүүхэдтэй болох талаар бодож эхэлнэ. Романтик харилцаа үүсгэж хамтран амьдрах эхлэлийг тавина. 


Мөнгө санхүү:

Мэргэжлийн төслүүд болон үйл ажиллагааны хувьд энэ жил сонирхолтой жил болно. Байдгаасаа илүү амбицлана. Чадлаараа хичээх зүтгэн тэмүүлэх хэрээр ч эрч хүчийг олно. Ингэснээр хүмүүс таныг хойш нь тавих биш бусдаас илүү анхаарч, хүндэлнэ. Хүчин чармайлтынхаа үр дүнг та бодитоор харна. Оны сүүлд бүтэлгүйтэж магад. Гэхдээ санаа бүү зов. Мөнгө санхүүгийн хувьд эцсийн үр нь танд эерэг ээлтэй гарах болно. Бүх юмыг төгс хийх гэж зүтгэдэг зангаасаа болж өөртөө гай тарих магадлалтай. Яагаад өөрийн чадах хэмжээнд зарим зүйлсийг эхлүүлж, амжилт дүүрэн дуусгаж болохгүй гэж.


Хайр дурлал:

Оны эхэнд амьдралынхаа ханьтайгаа харилцах харилцаандаа олон төрлийн сорилттой учирна. Яваандаа учрыг нь олох тул санаа зоволтгүй. Гэрлэлтээ аврахын тулд аливаад барьц алдалгүй, ухаалаг шийдвэр гарга, буулт хий. Хүүхэдтэй болох нь тийм ч сайн үе биш.

Оны дундуур энэ асуудлууд цэгцэрч таагүй зүйлс дурсамж болж үлдэнэ. Туулай жилтнүүд хонь гахай жилтнүүдтэй төгс зохицдог. Бизнест ч гахай жилтнүүд тантай ганзага нийлнэ гэдгийг битгий мартаарай.


Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн хувьд эмзэг байх магадлалтай. Ялангуяа оны эхэнд анхаараарай.  Үүнээс болж эхэндээ ажлын идэвх, эрч хүч суларна. Албан тушаал ахихад ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Эрүүл мэндээсээ шалтгаалаад нарийн төвлөрөл шаардсан ажилд ахиц гаргахгүй. Харин бүтээлч ажлуудад одтой байх нь. Энэ нь туулай жилтнүүдэд эсрэгээрээ амрах боломжийг олгоно. Угийн бүтээлч, төсөөлөл сайтай туулай жилтнүүдийн нарийн мэдрэмжийг эрс хөгжүүлнэ.


Луу жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Энэ жил та бусдаас илүү хариуцлагатай хандана. Бас танаас илүү их зарчимч, нарийн төлөвлөгөөтэй амьдралын хэв маягийг шаардана. Танд таалагдахгүй байсан ч гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байгаарай. Энэ өөрчлөлт таны ажил мэргэжлийн нэр хүндэд эерэг нөлөө үзүүлнэ.


Мөнгө санхүү:

Найдвар төрүүлсэн, санхүүгийн хувьд өсөлттэй жил болно. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд анализ хийх чадвараа ашигла, энэ чадвараа илүү хөгжүүл. 12 сарын турш учрах санхүүгийн бүх сорилтуудыг амархан даван туулна. Маркетинг, борлуулалтын ажил эрхэлдэг бол одтой байх нь. Гадаадад улсад аялах магадлалтай. 

Санхүүгийн нөхцөл байдлаа сайтар хяна. 3-5 дугаар сараас таны санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Ирээдүйд ч ашиг олох том ажлыг амжуулна. Хэдий тийм боловч үрэлгэн зантай луунуудад хямгатай хандахыг зөвлөе. 


Хайр дурлал:

Ганц бие луу жилтнүүд хайраа олно. Хайрлах хүн чинь хамт ажилладаг хүн чинь ч байж мэднэ. Хосоо олсон луу жилтнүүд нэгэндээ буулт хийж харилцаагаа батжуулаарай. Хүүхэдтэй ч болж магадгүй. Луу жилтнүүд бич, хулгана жилтэнтэй ивээл. Дорнын зурхайн хамгийн төгс ивээл жилтнүүд ч гэж болно. Тэд нохой жилтэй харш учраас зай барихад гэмгүй.

Эрүүл мэнд:

Оны эхэнд эрүүл мэндийн хувьд гойд сайн байх нь. Хэт их ажлын ачааллаасаа өөрөө хүсэхгүй байсан ч жаахан хөндөөрөөд үз. 2019 онд завсарлага өөртөө ав, амрах цаг өгөх нь өвдөхөөс сэргийлнэ.

4 дүгээр сараас эрүүл мэндэдээ анхаарал хандуул. Ганц бие төдийгүй сэтгэл санааны хувьд ч хямарч болзошгүй учраас амралтын аялал хийж өөрийгөө цэнэглэ. Энэ үед хоолны дэглэмээ сайн бариарай.


Могой жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Өнөөг хүртэл сэтгэлдээ тээж ирсэн хүсэл зорилгынхоо үндэс суурийг тавьсан өрнүүн жил таныг угтаж байна. Таны давуу тал бол бусадтай харилцах ур чадвар. Үүгээрээ та гэр бүлийн хүрээнд төдийгүй ажлын харилцаанд үүссэн хэцүүхэн асуудлыг шийдэж чадна.


Мөнгө санхүү:

3-6 дугаар сарын хооронд санхүүгийн хувьд азтай байна. Од гариг тан руу харсан учраас хүссэн мөнгөө та олж чадна. Гэхдээ хянамгай хандаарай. Энэ нь харамч бай гэсэн үг биш. Найз нөхөд, гэр бүлдээ өгөөмөр бай. Санхүүгийн хувьд үр дүнтэй шийдвэр гаргах нь.

Хэрэв чи менежер, технологийн салбарт ажилладаг бол таныг мөнгөнийн бурхан тэнгэр ээлдээ авсан гэсэн үг. Энэ жил могой жилтнүүд ажлаа солих нь зохимжгүй. Ажил хайж байгаа бол дээр дурьдсан менежер, технологийн ажил ээлтэй. 

Ажил мэргэжлийн хувьд 8-11 дүгээр сар хүртэл шургуу ажиллана. Азанд найддаг зангаа орхиж, илүү хариуцлагатай байхыг сануулж байна. Ялангуяа оны сүүлээр, энэ үед эргэн тойрны хүмүүсээсээ тусламж хүсэж, харилцан ярилцаж шийдвэр гаргаарай.


Хайр дурлал:

Эрэгтэй могой жилтнүүд хайр дурлалд азтай байна. Могой жилтнүүдийн эрэгтэй нь алиа хошин зантай бол бүсгүйчүүд нь зөв төрхтэй. Тэд хайр дурлалд үнэнч боловч өмчлөгч буюу хардамтхай. Энэ жил хайр дурлалдаа бүтэлгүйтвэл шанална. 

Хэрэв шинэ хоббитой болвол шинэ хүрээлэл үүсгэж чадна. Бүр тэдний дундаас хэн нэгэн нь ирээдүйн амьдралд чинь чухал үүрэг гүйцэтгэх хүнтэй уулзах нигууртай. Могой жилтнүүд үхэр, тахиа жилтнүүдтэй ивээл. Тэд хамтарч ажиллавал ойлголцол итгэлцэл давамгайлдаг.


Эрүүл мэнд:

Эрч хүчээр дүүрэн жил таныг хүлээж байна. Сэтгэл санааны таагүй байдлаас болж нойргүйдэлд өртөх магадлалтай. Могой жилтнүүд нарнаас энерги авч чаддаг онцлогтой. 

Тиймээс цэцэрлэгт зугаалж эсвэл биеийн хүчний ажил хийж эрч хүчээ сэлбээрэй. 

2019 оны сүүлээр эрүүл мэндийн хувьд доройтох магадлалтай. Ялангуяа дотор эрхтэн өвдөх нигууртай тул анхаарна уу. Энэ нь тэдний ажилч хичээнгүй, байнга юм бодож шаналж байдагтай нь холбоотой.

Хулгана, үхэр, бар жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү

Морь, хонь, бич жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү

Тахиа, нохой, гахай жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү