Нэг удаа би залуу манлайлагчдад зориулсан “YouLead” уулзалтанд илтгэл тавьж байв. Илтгэлийн дараа гунигтай нүдтэй нэгэн бүсгүй надтай уулзав. Тэр шүлэг бичих дуртай. Гэхдээ шүлэг бичээд мөнгө олж чадахгүй гэдгээ мэддэг. Тийм учраас тэр банкинд ажилладаг гэсэн юм. 

 

Зогс 1: Дуртай ажлаараа мөнгө олж чадахгүй

“Бүтээлч ажлаар мөнгө олохгүй” гэдэг үлгэрт итгээд дуртай ажлаа хаясан хүмүүсийг би өрөвдөж байна. Би ч энэ үлгэрт итгэхээ шахсан хүмүүсийн нэг. Миний аав гайхалтай шүлэг бичих авьяастай ч инженер хийдэг байлаа. Үүнийг мэдэх би “хүн шиг мэргэжил” эзэмшиж мөнгө олох ёстой гэж боддог болсон. Харин бүтээх туурвих нь зүгээр л сонирхол хэлбэрээр үлдэх ёстой гэдэгт итгэсэн.

Гэвч энэ бүхэн төөрөгдөл юм. Өнөө үед юугаар ч мөнгө олох боломжтой. Зураг, шүлэг (бүүр нэг мөрт шүлгээр), граффити, бичлэг, орон зайн бүтээл гээд л.

2014 онд маш алдартай зохион бүтээгч, зураач Натали Ратковскигаас* ярилцлага авч байлаа. Тэр “Би одоо л дуртай зүйлээ хийгээд хөрөнгөжиж байна, гэхдээ нэг зүйлийг хангалттай сайн ойлгосон хамгийн гол нь зогсч болохгүй. Бусад хүмүүс чадаагүй зүйлийг хийх гэж хичээх хэрэгтэй. Өөртөө үнэнч байж шинэ боломжуудыг авахад бэлэн байх нь чухал”. Дүрэм гэвэл ингээд л болоо. Энэ дүрэм нь дэлхий шиг хуучин зүйл л дээ. Дуртай зүйлээ хий, сайтар хичээ” гэж билээ.

Саяхан Москвагийн урлаг судлаач, Op-Pop-Art урлаг судлалын сургуулийн үүсгэн байгуулагч Анастасия Постригайгийн тухай надад ярьж өгсөн. Тэр зүгээр л урлагийн тухай нээлттэй ярьж мөнгө олдог. Жишээ нь, хэрхэн сонирхолтой, мартагдашгүй байдлаар хүүхдэдээ музей үзүүлэх тайлбарлах эсвэл яаж тоглох аргаар хүүхдүүдээ Гаудигийн архитектурт дуртай болгох (боломжтой гээд бод доо) талаар. Тэрээр Москвад сургалт явуулж, бичлэг хэлбэрээр лекц гаргадаг. Өөрийн инстаграм хуудаснаа хоолны зураг биш харин Ван Гог, Вермеерын зургийг тавьдаг.

Хэрэв та шүлэг бичих дуртай бол яруу найраг сонирхогчдын ачаар сайхан амьдрах боломжтой. Амьд жишээ олон нийтийн сүлжээний ачаар маш хурдан алдартай, эрэлт хэрэгцээтэй болсон Вера Полозкова, Ах Астахова болон бусад олон зохиолчид байна.

Сонирхуулаад хэлэхэд хүний үсээр тавилга хийж маш их мөнгө олдог залуугийн талаар хүртэл би сонсч байлаа. Мэдээж би хэн нэгэн Антонина Павловнагийн үсээр хийсэн сандал өөртөө худалдаж авахгүй л дээ, гэхдээ л мундаг залуу байгаа биз дээ.

Тиймээ, магадгүй та сард хэдэн сая дол олохгүй байх. Гэхдээ тав тухтай энгийн амьдралаар амьдрахад хангалттай шүү. Өөрийн дуртай зүйлийг хийх учир та дэлхий дээрх “хамгийн баян” хүн болно гэсэн үг.

Үргэлжлэл бий