Сүрьеэ өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж Ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэ өвчний урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж буй.

Үзлэгийн үр дүнд Төв аймгийн Сүмбэр суманд 200 хүн сүрьеэгийн халдвар авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. 6 хүүхэд сүрьеэгийн халдвараар өвчилсөн болохыг илрүүллээ.

Сүмбэр суманд халдварт өвчин судлалын үндэсний төвийн баг ажиллаж байна. Орон даяар бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байна. 

Мөн 97 дугаар сургуульд 70 хүүхэд халдвар авч, 2 хүүхэд булчирхайн сүрьеэгээр өвчилсөн болох нь тогтоогдон эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Сүрьеэгийн вирусын халдварыг сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100%, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10%, холын хавьтал 1%   байдаг байна. 

Сүрьеэгээр өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.

  • 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй ханиалгах)
  • Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:
  • Ядарч сульдах
  • Турах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх