Улаанбаатар хотын 378 жилийн ойн хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд дугуй, сагсан бөмбөг, хөлбөмбөг, шатар, даам, экстрим, шагайн наадгай, ширээний теннис, олс таталт, гэр бүлийн буухиа зэрэг олон төрлийн тэмцээн болж байна. Мөн мэргэжлийн тамирчид спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрийг үзүүлэх юм.

Бүх нийтэд зориулсан тус өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спорт клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.