Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан 4 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ. 

Тус хэрэг 16.00 цагийн үед гарсан бөгөөд дөрвөн хүн лаганд уналаа гэсэн дуудлагын дагуу аврагчид газар дээр нь шуурхай очиж ажилласан ч цогцсыг нь гарган авсан байна.

Хэргийн дагуу холбогдох албанынхан, нийслэлийн удирдлагууд яг одоо газар дээр нь ажиллаж байна.