Хувьцаат компаниуд хуралдан ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасаар байна. Хамгийн сүүлд "УБ БҮК" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасныг Монголыни хөрөнгийн бирж мэдээллээ.

"УБ БҮК" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №2019/02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 131.5 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэсэн байна.