АНУ-ын “Uber” компани жолоочгүй ачааны автомашин хөгжүүлэхээ больж, оронд нь өөрөө жолоодлоготой суудлын автомашин хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж мэдэгдлээ.

Тус компани 2016 оны зунаас эхлэн өөрөө жолоодлоготой ачааны автомашин хөгжүүлэх чиглэлд ажиллаж эхэлсэн бөгөөд эхний туршилтуудаа Калифорни, Аризона муж улсуудад хийсэн билээ. Гэвч Аризона муж улсад хийсэн туршилтын үеэр явган зорчигч амиа алдсаны улмаас тус компани жолоочгүй автомашиныг турших туршилтаа бүрэн зогсоосон байна.

Энэ золгүй явдал гуравдугаар сарын 18-нд Темпе хотод болсон бөгөөд тухайн үед туршилтад орж байсан жолоочгүй “Volvo” маркийн машин замд явж байх үед нэгэн эмэгтэй явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч уг машинд мөргүүлж, улмаар эмнэлэгт хүргэгдэн бэртлээ дийлэлгүй амиа алджээ. Уг хэргийн дараа “Uber” компани Темпе, Питтсбург, Сан-Франциско, Феникс, Аризона, Торонто болон Канадын Онтарио мужид явуулж байсан туршилтуудаа түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Энэ хэрэг нь жолоочгүй автомашиныг турших үеэр явган зорчигч амиа алдсан анхны хэрэг болон тэмдэглэгдэн үлджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг