Нийслэлийн ЗДТГ-аас санаачилсан "UBIKE" унадаг дугуй түрээслэх үйлчилгээ өнгөрсөн оны 7 дугаар сараас Улаанбаатарт хэрэгжиж эхэлсэн. “Никель ганбаа” ХХК-ийн гүйцэтгэж буй уг төсөл амжилттай хэрэгжиж, нийслэлийн иргэд түрээсийн унадаг дугуйг идэвхтэй хэрэглэж байсан ч хүйтний улирал эхэлж дугуй түрээсийн үйлчилгээг түр хаасан. Дулаарахаар буюу 4 дүгээр сард эргэн хэрэгжүүлж эхлэнэ гэж байсан.

Тэгвэл  "UBIKE" унадаг дугуй түрээслэх үйлчилгээ 4 дүгээр сарын 1-нд нээгдэхгүй, хойшилж буй талаар тус төслийг гүйцэтгэгч байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал, шөнөдөө хасах градустай байгаа тул GPS түгжээний баттерей хөлдөж ажиллахгvй байна. "Тиймээс цаг агаар дулаартал үйлчилгээ нээгдэх хугацаа түр хойшилж байгаад хүлцэл ечье" хэмээн мэдэгдэв.

Иргэд дугуй түрээслэн унахад эхний нэг цагийн төлбөр нь 1000 төгрөг бөгөөд цаашлаад цаг тутамд 500 төгрөгөөр нэмэгддэг байна.