Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүн вагонд дайруулан нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Урьдчилсан байдлаар Улаанбаатар төмөр замд ажилладаг, тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан Улаанбаатар хотын харъяат, 29 настай Б гэгч нас барсан гэдэг нь тогтоогдоод байна. Шалгалтын ажиллагаа явагдаж буй учир хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдлээ.  

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.