Эрхэмсэг хататай Кейт Миддлтон хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр тун ч гарамгай нэгэн. Түүний гэр бүлээс сурч болох 9 сургамжтай танилцана уу.

POOL/SAMIR HUSSEIN/GETTY IMAGES

1 Халамжтай ээж бай

Ихэс дээдсийн уламжлалыг үл тоож Кэйт Ханхүү Жоржийг төрүүлээд асрагч эхтэй болохгүй гэдгээ хэлсэн. Эцэг, эхийн үүргээ туслалцаагүйгээр хангалттай биелүүлж чадна гэдгээ тэд хэлээд өнөөг хүртэл гэр бүлтэйгээ аль болох их цаг өнгөрөөхийг боддог гэнэ. 

CHRIS JACKSON/GETTY IMAGES

2 Хүүхдүүдийнхээ хувийн амьдралыг хамгаал

Олон нийтийн арга хэмжээни үеэр Кэйт хүүхдүүдээ дагуулж очихоос татгалздаггүй. Гэхдээ өлсгөлөн папараццийн зурагчдаас тэр хүүхдүүдээ бүх чадлаараа хамгаалдаг. Шарлотт Элизаветта Диана охин нь мэндлэхэд Кэйт, Уильям хоёр зурагчдад "Бидэнд орон зайг минь өгнө үү" хэмээн эелдгээр сануулсан юм.  

KENSINGTON PALACE/INSTAGRAM

3 Жаргалтай үеээ бусадтай хуваалц 

Кэйт охин Шарлоттынхоо сургуульд явсан анхны өдрийн зургийг авч, зураг авах авьяастайгаа харуулсан. Шарлоттын анхны албан ёсны хөргийг ч мөн Гүнгийн авхай өөрөө авсан билээ. 

AL BELLO/GETTY IMAGES

4 Болзооны үдшийг бүү март

Нью Йоркод сагсны тэмцээн үзэх, долоо хоногийн дундуур хамт кино үзэх, нэг их тансаг биш ресторанд оройн зоог барих гээд Кэйт, Уильям хоёр харилцаагаа яаж сонирхолтой байлгахаа сайн мэддэг. 

SAMIR HUSSEIN/GETTY IMAGES

5 Нэгнийхээ хоббиг хүндэтгэ

Ханхүү Жорж спортлог эцэг, эхийнхээ сонирхлыг хэдийнэ хуулбарласан. Скандинав руу дээдсийн айлчлал хийхдээ Кэйт, Ханхүү Уильям нар Холменколлены цанын баазад очиж хоёр настай Жоржийг анх удаа цанаар гулгуулсан.   

JAMES DEVANEY/GETTY IMAGES

6 Хадмуудтайгаа хил хязгаар тогтоо

Кэйт нэг зүйлийг тун тодорхой байлгадаг. Түүний ээж байх үүрэг дээдсийн биеэ авч явах дүрмээс илүүд үздэг. Жишээлбэл хүүхдээ төрүүлээд эмнэлгээс гарахдаа жолооч хөлслөхөөс илүү нөхрөөрөө машинаа жолоодуулдаг гэсэн үг. Тэд Зул сарын баярын оройн зоог Хатан хаантай биш, Кэйтийн ээж, аавтай барихаас эмээдэггүй. Кэйт хүүхдийн угаалга хүртэл хийсэн. 

KARWAI TANG/GETTY IMAGES

7 Ээжийн зөвлөгөөнд итгэ

Эргэлзсэн үедээ Кэйт ээж Кэрол руу залгадаг. Жорж ч гэсэн эмээтэйгээ ярих дуртай.  

CHRIS JACKSON/GETTY IMAGES

8 Ижил тэнцүү хайрла, гэхдээ онцгой гэдгийг нь мэдрүүл

Түүний нууц юу гээч? Жоржтой ганцаарчилсан цаг өнгөрөөх.

SAMIR HUSSEIN/GETTY IMAGES

9 Хатуу чанга байхаас бүү ай

2017 онд Пиппа хуримлахад  гүнгийн авхай хүүхдүүддээ дуугаа намсгахыг анхааруулсан. Үргэлж хөгжилтэй, сайхан ааштай эцэг, эх байна гэж хаана байхав дээ, хатуу дуугарах үедээ дугаралгүй яахав.