МАН-ын даргын албыг хашиж явсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдын албанд нэр дэвшүүлэхээр УИХ дахь “32-ын бүлэг” санал нэгдсэн сураг байна. Намын шинэчлэл удирдлагуудын зөрөлдөөн, үл ойлголцолын эсрэг явдаг түүнд намын нөхөд итгэл хүлээлгэх ч тэрбээр өөр байр суурьтай байгаа аж. Өчигдөр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Энэ засгаас ямар ч албан тушаал горилохгүй. Тийм сонирхол ч алга” хэмээн мэдэгдсэн юм. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байсан билээ.