2018, Наймдугаар сарын 30, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох төрийн байгууллагуудтай уулзав

онгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Үргэлжлүүлж унших


2. ФОТО: 67 сая төгрөгийн үнэ бүхий бөөрний хамгийн орчин үеийн аппарат гардуулав

Өнөөдөр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөрний төвийн Бөөр Судлалын Тасагт 67 сая төгрөгийн үнэ бүхий зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан хамгийн орчин үеийн аппарат гардуулж өглөө. Энэхүү аппаратыг гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, УНТЭ-ийн эмч, сувилагч болон удирдлагууд оролцлоо. Үргэлжлүүлж унших


3. Бэлэн мөнгөөр зорчуулсан автобусны жолоочид хариуцлага тооцож байна

Нийслэлийн нийтийн тээврээр зорчигчид хөлс төлөлт цахим төлбөрийн хэрэглээнд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд бэлэн мөнгөөр зорчих зөрчил гарсаар байна.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон Сити баз консалтинг ХХК-ийн шалгагч нар хамтран 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс нийтийн зорчигч тээврийн  үйлчилгээний  хөлс төлөлтийн байдалд хяналт тавих нэгдсэн удирдамжтай шалгалт явагдаж байна. Үргэлжлүүлж унших


4. Ч.Хүрэлбаатар: "Их майдар" төсөлд Засгийн газрын баталгаа гаргаж өгөх тухай огт яриагүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. 

Тус газарт “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгийг мэдэгдсэн. Үргэлжлүүлж унших


5. Орон гэргүй залуу Америк хосыг шүүхэд өгчээ

Өөрт нь туслах зорилгоор хандивын аян явуулж 400 мянга гаруй доллар босгосон америк хосыг орон гэргүй залуу шүүхэд өгчээ. Хосууд уг мөнгийг хувьдаа авсан гэж орон гэргүй залуу үзэж байгаа ажээ.

Жонни Боббитт гэх орон гэргүй залуу өөрт байсан 20 доллараа машиных нь бензин дууссан Кейт МакКлюр гэх хүүхэнд өгсөн байна. Үргэлжлүүлж унших