2018, Есдүгээр сарын 27, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Намрын чуулган даваа гарагт эхэлнэ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган даваа гарагт буюу аравдугаар сарын 1-нд эхлэх тов гарчээ.

УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Үргэлжлүүлж унших


2. Гэрчилгээний дугаараар тээврийн хэрэгсэл өмчлөгчийн мэдээллийг шалгах боломжтой боллоо

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь  “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Үргэлжлүүлж унших


3. Тавантолгойн коксжих нүүрсийг ОХУ-тай хамтарч гуравдагч зах зээл рүү экспортлоно

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-дажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн юм. Үргэлжлүүлж унших


4. ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноож төрд ажиллах эрхийг нь 3 жилээр хаслаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна

С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ. Үргэлжлүүлж унших


5. Төрийн ордонд хүн нас баржээ

Төрийн ордонд хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. 

БСШУСЯ, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо Ахмад багш нарын холбоотой хамтран багш нарын баярыг тохиолдуулан "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт"-ыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж буй юм. Үргэлжлүүлж унших