2018, Аравдугаар сарын 03, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Фото: Хотын дарга “Ю скүүтэр” танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа. 

“Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм. Үргэлжлүүлж унших


2. АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа

Төрийн албаны  зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг  зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа аж. Үргэлжлүүлж унших


3. Авлигачдаас хураасан мөнгийг тэтгэврийн санд шилжүүлнэ

ОХУ-ын Төрийн дум хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр авлигачдаас хураан авсан хөрөнгийг Төрийн тэтгэврийн санд шилжүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн, баталсан байна.

Тухайлбал, тус хуульд зааснаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон, тэтгэврийн сангийн орлогын зүйлийг нэмэгдүүлэх ажээ. Үргэлжлүүлж унших


4. Фань Бинбин 70 сая ам.доллараар торгуулжээ

Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болох Фань Бинбин болон түүний компани татвараас зайлсхийж, мөн бусад зөрчил гаргасан учир 479 сая юань буюу 70 орчим сая ам.долларын торгууль оногдуулсан тухай тус улсын Татварын ерөнхий газрын мэдэгдэлд дурдсан байна. Үргэлжлүүлж унших


5. Х.Баттулга: Энэ бол Зэвсэгт хүчний хэмжээнд тэмдэглэгдэх чухал үйл явдал мөн

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн байрлалыг түшиглэн 2016 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Үргэлжлүүлж унших