2018, Есдүгээр сарын 12, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. С.Норов: Монголчуудын сарын дундаж цалин 1 сая 25 мянган төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын байдлын үзүүлэлтүүдийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын ахлах шинжээчС.Норов "2018 оны 8 дугаар сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 32.4 мянган иргэн байна. Үргэлжлүүлж унших 


2. ФОТО: Багш бид хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг зогсоно

Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан цуглаан өнөөдөр /9.12/ найм дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжиллээ. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш нарын ажил хаялтад 138 сургууль, цэцэрлэг нэгдсэн хэмээн мэдээллээ. Үргэлжлүүлж унших 


3. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж буйгаа нотоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм. Үргэлжлүүлж унших


4. Фото: Д.Гантулга шүүх хуралдаанд ирлээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.

Тус шүүх хурал өнгөрсөн 8 дугаар сарын 17-нд болохоор товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос 7 хоногоор хойшлогдсон. Үргэлжлүүлж унших 


5. Гар утасны хэрэглээний сөрөг нөлөөг хуулиар хязгаарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг бий болгохоор тусгасан байдаг. Үргэлжлүүлж унших