2018, Есдүгээр сарын 10, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг маргааш хаана

Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэллээ.

Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үргэлжлүүлж унших 


2. Дулаанаа урьдчилан авах боломжтой болжээ

“Улаанбаатар дулааны сүлжээ” компани нийтээрээ дулаан авдаг есдүгээр сарын 15-наас өмнө хүсэлт гаргасан 117 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгыг сүлжээнд холбожээ. Үүний адил бусад байгууллага ч хүсэлтээ илэрхийлж, заасан хугацаанаас урьдчилан дулаанаа авч болох бөгөөд гагцхүү баталгаажсан тоолууртай байх шаардлагатайюм. Үргэлжлүүлж унших


3. ФОТО: Багш нар цалин нэмэгдүүлэхийг шаардан суулт хийж эхэллээ

Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх багш нарын суулт жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Үргэлжлүүлж унших


4. "Алибаба"-гийн үүсгэн байгуулагч Жак Ма албан тушаалаа орхих шийдвэр гаргажээ

Хятадын онлайн худалдааны тэргүүлэгч компани "Alibaba"-ийн үүсгэн байгуулагч Жак Ма, ирэх  оны өдийд ерөнхий захирлын албан тушаалаа өгөхөөр шийджээ. Түүний ажлыг гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй Даниэл Зан үргэлжлүүлнэ гэнэ. Үргэлжлүүлж унших


5. ФОТО: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөлөө

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон, хүндэтгэл үзүүлдэг.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд өнөөдөр (2018.09.10) “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Үргэлжлүүлж унших