2018, Наймдугаар сарын 14, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Осолдсон галт тэрэгний зорчигчдод 300,000 төгрөгийн тусламж олгож байна

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300,000 /гурван зуу/ мянган төгрөгийн нэг удаагийн тусламж олгохоор “Ган зам даатгал” ХХК шийдвэрлэжээ. Үргэлжлүүлж унших 


2. Төмөр зам нээгдэж, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ

Их хэмжээний үер усны улмаас галт тэрэг замаасаа гарч төмөр зам эвдэрсэн ослын хохирлыг бүрэн арилгаснаар Улаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой буюу наймдугаар сарын 13-ны 22.18 цагт нээгдэж хэвийн үйл ажиллагаанд ороод байна. Үргэлжлүүлж унших


3. Видео: Оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэв

Бензин шатахууны үнийн өсөлт их, дээд сургуулийн сургалтын төлбөрт нөлөөлж байна хэмээн "Ардчилсан оюутны холбоо"-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Ардчилсан оюутны холбоо” өнөөдрөөс төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад үндсэн зургаан асуулга бүхий албан шаардлагыг хүргүүлжээ. Үргэлжлүүлж унших 


4. С.Чинзориг: Энэ хууль маш бага тэтгэвэр авахад хүрдэг асуудлыг шийдвэрлэнэ

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа. Үргэлжлүүлж унших


5. Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана

Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Үргэлжлүүлж унших