2018, Наймдугаар сарын 13, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. АН: Засгийн газраа огцруулж чадахгүй бол УИХ тар

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралджээ. Хуралдсан асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийв. Үргэлжлүүлж унших


2. Барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд уучлал гуйв

Энэ сарын 9-ний өдөр  "Хурд" группын барилгын ажлын явцад барилгын туслах ажилтан 17 настай залуу толгойдоо цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан  “Түмэндэлгэр” компанийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийж, талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж, уучлал гуйв. Үргэлжлүүлж унших


3. Шинэ Galaxy Note 9 нь Iphone X-ийн гол өрсөлдөгч болно

Samsung компани Пүрэв гаригт Galaxy Note 9-ийг, Iphone X-тэй ижил үнээр худалдаанд гаргах тухайгаа мэдээллээ. Ухаалаг гар утасны хувьд солиотой сонсогдож байгаа ч уг утасны үзүүлэлтийг Iphone X –тэй харьцуулвал илүү олон боломжийг санал болгож байгаа гэнэ. Үргэлжлүүлж унших


4. Эвдэрсэн төмөр замыг өнөөдөртөө багтаан засварлаж, хөдөлгөөнийг нээнэ

Бороо их орсны улмаас зам эвдэрч өчигдөр үүрээр Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд галт тэрэг замаасаа гарч осолдсон хэрэг гарсан. Тус байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна. Үргэлжлүүлж унших


5. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийлээ. Үргэлжлүүлж унших