2018, Наймдугаар сарын 23, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Монгол, Хятадын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхээр тохиролцлоо

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчилж байна.

Уулзалтын эхэнд тэд хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээрээр,

  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх,
  • Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх,
  • Монгол Улс, БНХАУ-ын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэх зэргийг тохиролцжээ. Үргэлжлүүлж унших


2. Цагдаагийн байгууллагаас 226 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн  тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх болон нөөц бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, сувилагч, холбоо, мэдээллийн инженер, эргүүл, харуулын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, нярав, харуулчин зэрэг нийт 226 ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. Үргэлжлүүлж унших


3. С.Чинзориг: Засгийн газар боломжоороо цалин нэмсэн учир "ажил хаяхгүй" гэж найдаж байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмж, ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлж унших


4. Цайз захын уулзвараас Цагаан даваа чиглэлийн замыг хаана

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлыг эхлүүлжээ.

Уг зам барилгын ажлын хүрээнд Цайз захын уулзвараас Цагаан даваа чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Үргэлжлүүлж унших


5. Багшлах эрхийн шалгалт авахыг зогсоолоо

2019 оны 1дүгээр сарын 1-нээс эхлэн багшлах эрхийн шалгалт авахгүй.

УИХ-ын өнгөрсөн 6 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы хуралдаанаар  Багшийн хөгжлийг дэмжих хуулийг хэлэлцэн баталсан. Тус хууль батлагдсанаар багшийн хөгжилд тусгайлан анхаарсан хэд хэдэн зарчимыг эрх зүйн хүрээнд нь баталгаажуулсан юм. Үргэлжлүүлж унших