2018, Гуравдугаар сарын 22, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт 2018 оны 3 дугаар сарын 22-23ны өдрүүдэд Корпорейт Конвеншин төвд /Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд/ болно. Чуулга уулзалтын нээлтэд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон ЭСЯ-уудын холбогдох албан тушаалтнууд оролцоно.
  • Өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газарт Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно. Арга хэмжээнд, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон Азийн сангийн Төрийн албанд засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн менежер, УЕПГ-ын хэлтсийн дарга нар, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорууд оролцоно.  




2018, Гуравдугаар сарын 21, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. С.Баярцогт: 10 жилийн өмнө надад тус болсон бизнесмений дансыг царцаасан

Сангийн сайд асан С.Баярцогт яг одоо Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. Түүнийг Рио Тинто компаниас их хэмжээний авлига авсан хэмээн Швейцарийн прокурорын байгууллагаас буруутгаад буй. Мөн тус байгууллагаас түүний дансыг царцаасныг олон улсын хэвлэлд бичсэн юм.

Энэ асуудлаас үүдэн С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан. Тэрбээр энэ бүхэнд хариу тайлбар өглөө. Үргэлжлүүлж унших


2. АНУ болон Хоёр Солонгосын дипломатуудын уулзалт өндөрлөлөө

АНУ, Өмнөд болон Умард Солонгосын дипломатуудын хийж буй цуврал уулзалтын эхний уулзалт Финландын Вантаа хотын төрийн зөвлөлийн байранд болж өндөрлөлөө хэмээн “YLE” телевиз радиогийн компани мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар, уулзалтад улс бүрээс тус бүр зургаан хүн оролцож байгаа аж. Уулзалтад оролцогч талууд тодорхой тайлбар өгөөгүй байна. Яриа хэлэлцээнд Умард Солонгосоос тус улсын ГХЯ-ны АНУ-тай харилцах асуудал эрхэлсэн хэлтсийн дэд дарга Чой Кан Ил оролцож байгаа гэнэ. Үргэлжлүүлж унших


3. Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн ШАЛГАЛТЫН ХУВААРЬ гарлаа

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалт авдаг.

Тэгвэл шалгалтыг дараах хуваарийн дагуу авахаар болжээ. Үргэлжлүүлж унших


4. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

ГУРАВДУГААР САРЫН 21-НИЙ 20 ЦАГААС 22-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. Үргэлжлүүлж унших


5. Э.Энхболд: Хүмүүс ихэвчлэн яарч сандарснаас болоод осол гаргадаг

Бид энэ удаагийнхаа зочны буланд эгэл жирийн ажил хөдөлмөр эрхэлж яваа залуусын нэгийг урьлаа. Энэ хүн бол Замын цагдаагийн албаны Тeхник замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхболд юм. "Приус" 20 унадаг, цалингийнхаа талыг байрны лизэндээ өгдөг, чөлөө заваараа шүлэг бичдэг ийм нэгэн 3 хүүхдийн аавын ярилцлагыг хүлээн авна уу. Үргэлжлүүлж унших