2018, Гуравдугаар сарын 23, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Өнөөдөр Мөнгөний Бодлогын Зөвлөл хуралдана. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлыг 12:30 цагт Монголбанкны төв байранд зохион байгуулна.
  • Хилийн бүсэд мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалт болно. Сургалт 09:00-11:00 цагийн хооронд УБТЗ-ын Зорчигчийн Вагон Депо-ийн сургалтын танхимд болно.



2018, Гуравдугаар сарын 22, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулав

Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн албан ёсны https://consul.mn/hvisa.php цахим хуудастаа гаргалаа. Үргэлжлүүлж унших


2. Си Жиньпин: Манай Улсын хөгжил аль ч улсад аюул занал учруулахгүй

Манай улсын хөгжил аль ч улсад аюул занал учруулахгүй хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөх үеэр мэдэгджээ. Үргэлжлүүлж унших


3. Танд хэрэгтэй: Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд бүрдүүлэх зүйлс

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй хүмүүс, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /заавал даатгуулагчаас бусад бүх иргэд/ нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно. Даатгалд хамрагдахдаа:

1. Иргэний үнэмлэх
2. Шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх бол 1 хувь цээж зураг
3. Хуучин дэвтэртэй бол үргэлжлүүлэн хөтлүүлнэ
4. Даатгуулагч гэрээ байгуулна Үргэлжлүүлж унших


4. Марк Цукерберг алдаагаа хүлээн зөвшөөрчээ

“Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг компаниа улс төрийн зорилгоор ашиглаж, хэрэглэгчдийн нууц мэдээлэлийг задраасан ноцтой асуудал гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Бид алдаа гаргасан гэхдээ л хийх зүйл их байгаа бөгөөд идэвхтэй ажиллаж тэдгээрийг хийж гүйцэтгэх шаардлагатай байна” гэж М.Цукерберг хэлжээ. Үргэлжлүүлж унших 


5. 1330 орчим хүүхэд пневмококкийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ

2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ. Үргэлжлүүлж унших