2018, Тавдугаар сарын 11, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас Үндэсний аюулгүй байдал, судалгааны төвөөс Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хандан ил захидал илгээжээ. Энэ талаар ҮАБСТ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  • 12:30 цагаас Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор 2018 оны тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулна. Мөн Монголын шилдгийн шилдэг 24 шатарчин Гүрж Улсын Батуми хотод болох 43 дахь Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдөх болсон талаар Монголын Шатарын холбооноос мэдээлэл хийнэ.



2018, Тавдугаар сарын 10, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.10) хуралдаан 10 цаг 05 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Үргэлжлүүлж унших


2. Хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн этгээдийн виз мэдүүлэх эрхийг хаана

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна.

Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн статистик бий. Үргэлжлүүлж унших


3. Трамп-Кимийн уулзалт Сингапурт болох төлөвтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх зургадугаар сарын эхээр Сингапурт болох төлөвтэй байна. Энэ тухай телевизийн “Fox News” суваг мэдээлжээ.

"АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болохгүй. Үргэлжлүүлж унших


4. Ерөнхийлөгч Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналаа УИХ-д илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг, Үргэлжлүүлж унших


5. Умард Солонгос Америкийн 3 иргэнийг шоронгоос суллалаа

Умард Солонгосын шоронд хоригдож байсан Америкийн гурван иргэн суллагдсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудастаа “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “гурван гайхамшигтай залуутай” Умард Солонгосоос Вашингтоныг зорин ирж буйг дуулгаж байгаадаа таатай байна” гэжээ. Үргэлжлүүлж унших