2018, Тавдугаар сарын 18, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр 10:00 цагт Төрийн ордоны А танхимд болно. Хурлаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм.
  • Төрийн ордоны зүүн талд Пумагийн 2 давхарт “Монгол туургатны бөхийн барилдаан” зохион байгуулах гэж байгаа талаар хэвлэлийн хурал зарлалаа.
  • Их дээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO:9001-2015 стандартыг анхлан хэрэгжүүлсэн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн гэрчилгээ гардан авах үйл ажиллагаа өнөөдөр 12.00-12.30 цагт Механик тээврийн сургуулийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.



2018, Тавдугаар сарын 17, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. 27 байршлын 88 га газрыг дуудлагаар худалдана

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа ирэх сарын 15-ны өдрийн 10.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд  нээлттэй явагдана.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг худалдана. Үргэлжлүүлж унших


2. С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас эргүүлэн татлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, зарим улсад Элчин сайд томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татав. Үргэлжлүүлж унших


3. ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон”-ы өдөр автобусны чиглэлд өөрчлөлт орно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ онд “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн энэ дугаар сарын 19-ний өдөр 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Үргэлжлүүлж унших


4. Ерөнхийлөгч суулт зарласан эрүүл мэндийн салбарынхантай уулзав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна. Үргэлжлүүлж унших


5. Хунтайж Харри, жүжигчин Меган нарын зурагтай марк хэвлэгдлээ

Хунтайж Харри, жүжигчин Меган Марк нарын хуримд зориулсан маркийг Их Британийн шуудангийн алба гаргажээ. 

Марк дээрх зураг нь хосуудын сүй тавихдаа зориулж авахуулсан гэрэл зургууд юм.  Кенсингтоны ордны захиргаа залуу хосуудын сүйн ёслолд зориулж хөрөг зургийн мастер гэгддэг Алекси Любомирскийг урьсан байдаг. Үргэлжлүүлж унших