2018, Тавдугаар сарын 24, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган 5 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү чуулганыг “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс 2011 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн чуулганыг Суурь болон насанд хүрэгсдийн боловсролын төлөө Ази, Өмнөд Номхон далайн нийгэмлэг (ASPBAE)-ээс дэмжин оролцоно. 
  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Тус хурлаар бассейн, саун, халуун усны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэнэ.
  • "Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь" сэдэвт семинар болно.
    Энэхүү семинарт БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын төлөөлөл, Хятад Улсын Цементийн чанарын хяналт шалгалтын төв, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, СХЗГ-ын дэргэдэх Барилгын стандартчиллын техникийн хороо, Барилга, хот байгуулалтын яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагууд, мөн цементийн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүхий л сонирхогч талуудын төлөөлөл оролцож байна.



2018, Тавдугаар сарын 23, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. ЗГ: МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчлах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг бүрэн болон заримынх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ. Үргэлжлүүлж унших


2. ФОТО: Таван аймаг, гурван яам шилдгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулав.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа. Үргэлжлүүлж унших


3. Харри, Меган нар анхны албан ёсны арга хэмжээндээ оролцов

Их Британийн хунтайж Харри болон түүний гэргий Меган нар гэрлэснээсээ хойшхи анхны албан ёсны арга хэмжээндээ оролцжээ.

Суссексийн гүн болон гүнгийн ахайтан хэмээн өргөмжлөгддөг болсон тэд мягмар гарагт буюу өчигдөр Букингемын ордны цэцэрлэгт хүрээлэнд болсон Харригийн эцэг хунтайж Чарльзын ивээн тэтгэсэн сайн үйлсийн арга хэмжээнд оролцов. Үргэлжлүүлж унших


4. Жилд 2 анги хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алддаг

Өнөөдөр Улаанбаатарын утаа, замын түгжрэл л гэж ярьдагаас биш жилд дайн тулаантай орнуудтай дүйхээр хүн амаа тэр дундаа бага насны хүүхдээ алддаг гэдгийг төдийлэн анзаардаггүй. 

Өнгөрсөн жилийн байдлаар зам тээврийн ослоор 55 хүүхэд нас баржээ. Үүнийг уншсан та анзаарах ч үгүй урсгаад л өнгөрөх байх. Гэтэл энэ тоо бараг хоёр анги хүүхэд эцэг эхийнхээ, өөр хэн нэгний буруугаас болж хорвоогоос буцсан гэдгийг харуулна. Үргэлжлүүлж унших


5. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. Үргэлжлүүлж унших