2018, Тавдугаар сарын 29, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • "XXI ЗУУНЫ ШИНЭ ДАЯАРШИЛ БА ХӨГЖИЛ" сэдэвт хэлэлцүүлэг Эрдмийн ордны 5 давхрын хурлын танхимд эхэлнэ. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Монгол Улсын Эрдмийн Их Сургуультай хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт олон салбарын эрдэмтэд оролцоно. 
  • “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит 6-р хуралдаан болно.
    ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болох хуралдаанд Ажлын хэсгийн Монголын талын дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй хүмүүс оролцоно.



2018, Тавдугаар сарын 28, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. 17 аймагт ургийн гаж хөгжлийг оношилдог төхөөрөмж гардуулж өглөө

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 473 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж /Ургийн зүрхний бичлэгийн аппарат/-ийг хүлээлгэн өгөх ёслол ЭМЯ-ны хурлын А танхимд боллоо. Үргэлжлүүлж унших


2. Албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. 

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи видеоноос харна уу. Үргэлжлүүлж унших


3. Дээд хэмжээний уулзалтын талаар яриа хэлэлцээ хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун  нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал хэлэлцэх АНУ-ын төлөөлөгчдийн баг Умард Солонгост очсон талаар АНУ-ын Ерөнхийлөгч ням гарагт өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Үргэлжлүүлж унших


4. ТАНИЛЦ: ЭЕШ-ын суудлын хуваарь

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан https://www.eec.mn/ цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна уу.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үргэлжлүүлж унших


5. Хүүхдийн баярын өдөр 33 хэм хүрч хална

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. 

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Үргэлжлүүлж унших