2018, Тавдугаар сарын 8, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • "Монголын инновацийн 7 хоног-2018" арга хэмжээний хүрээнд өнөөдөр "Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018" чуулган болно. Чуулганаар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана. 
  • Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. 93 жилийн ойн хүрээнд 10:00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд болон албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.



2018, Тавдугаар сарын 7, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийг хязгаарлана

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх, шорлог, хөөсөн чихэр, тоглоом худалдаалах, дартс, машин тоглуулах зэргээр дураараа зогсч буй иргэдэд арга хэмжээ авч ажиллаж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн ая тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлэх үндсэн зорилготой байгууллага юм. Гэтэл зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид орчноо бохирдуулах, хогоо ил задгай хаях, иргэдийн тав тухыг алдуулах, ногоон байгууламжийг гэмтээх, эд хогшлыг эвдэж сүйтгэх зэргээр хохирол учруулж байна. Үргэлжлүүлж унших


2. НӨАТ-аас 50 сая төгрөг хожсон иргэд батламжаа авлаа

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын дөрөвдүгээр сарын урамшууллаас 100 сая төгрөг хожсон хоёр азтанд өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө. 

Супер сугалааны тохиролд 100 сая төгрөгт хоёр баримт тохирч, журмын дагуу азтанууд энэхүү мөнгийг тэнцүү хувааж авах эрхтэй болсон байна. Үргэлжлүүлж унших


3. Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтав. Уулзалт Улаангом хотын хөгжимт драмын театрт боллоо.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, аймаг орон нутгийн шинж чанартай асуудлаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авч, зарим асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлж унших

4. Владимир Путин ерөнхийлөгчийн тангаргаа өргөж байна

ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа Владимир Путин тангарагаа өргөж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ХҮЛЭЭН АВНА УУ. Үргэлжлүүлж унших


5. “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад 320 багш хамрагдав

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байдаг. 

Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76,1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан. Үргэлжлүүлж унших