2018, Зургаадугаар сарын 19, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит XXIII хуралдаан Эрдэнэт хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985” он сэдэвт үзэсгэлэн өнөөдөр Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. 
  • “Хуульчдын форум-2018”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд - Хуульчдын оролцоо” уриан дор 09:00-18:00 цагт “Корпорэйт конвешин центр”-т зохион байгуулна. Нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар салбар хуралдаан зохион байгуулж, зөвлөмж гаргана.
    Сэдэв:
    -Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага
    -Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс
    -Хуульчийн ёс зүй ба хариуцлага
    -Хүний эрх ба цахим ертөнц
    -Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал
    -Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа
    -Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт
    -Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил
    -Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал” гэсэн сэдвүүдээр салбар хуралдаанууд явагдана.



2018, Зургаадугаар сарын 18, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ

Зүүн  хойд  Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаан-Үд хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авч, хоёр хотын харилцаа, цаашлаад бүс нутгийн асуудлыг хөндөн ярилцах гэж байгаадаа талархаж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, ялангуяа эдийн засгийн салбарт улам өргөжин тэлж байна. Үргэлжлүүлж унших 


2. А.Сүхбат: Хэдий та ингэж талцуулж байгаа ч Монгол бөхчүүд эвлэлдэн нэгдэнэ

Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Холбооны нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Тэрбээр "Тус холбооны тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат нар энэ сарын 15-нд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн нартай уулзжээ. Үргэлжлүүлж унших 


3. ФОТО: Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь удаагаа нийслэл хотод чуулж байна. 

Энэ удаагийн хотын дарга нарын уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга  Юү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байна. Үргэлжлүүлж унших


4. Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг хүргүүлж эхэллээ

Энэ сарын 24-нд болох Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил явагдаж байна.

Энэхүү сонгуульд хэрэглэх нийт 30  төрлийн 27 мянга гаруй  саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгох ажил тус тус дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажил эхэллээ. Үргэлжлүүлж унших


5. Бээжин хотод гурван талын уулзалт хийхийг санал болгожээ

Умард Солонгосын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх 12 дугаар сард Бээжин хотод гурван талын уулзалт зохион байгуулахыг Хятад улс Япон болон Өмнөд Солонгост санал болгожээ. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.  
 
Гурван талын уулзалтад Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцох төлөвтэй байна. Үргэлжлүүлж унших