2018, Зургаадугаар сарын 20, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэлнэ. 16 цаг хүртэл үргэлжлэх зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг болон Нийслэлийн ой, мод, тавилгын үйлдвэрлэл эрхлэгчид болон төрийн болон төрийн бус байгууллагын 150 орчим төлөөлөл оролцоно. Зөвлөгөөнийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат үг хэлнэ.
  • Найрамдал зусланд Үндэсний зуслан цугларалтын нээлт болно. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд хүмүүнлэгийн үйлст нэгдэхээр хуран чуулах гэж байна.



2018, Зургаадугаар сарын 19, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: 38,000 үгийг журамласан толь нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов. Үргэлжлүүлж унших


2. “Захиргааны ерөнхий хууль”-д оруулах төслийг баталвал Монголд дарангуйлал тогтоно

Өнгөрсөн долоо хоногт эрх баригч намынхан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хуульд Захиргааны шүүхийн хяналтаас Засгийн газар, түүний харьяа байгууллагууд болон орон нутгийн байгууллагыг гаргах заалт орсон нь нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Үргэлжлүүлж унших


3. Хөлбөмбөгийн хаалга унаж 11 настай хүү амь насаа алджээ

Хөл бөмбөг тоглож байгаад амиа алдсан золгүй хэрэг өчигдөр гарлаа. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9-р хороонд байх ерөнхий боловсролын сургуулийн 79-р сургуулийн хашаанд хөл бөмбөг тоглож байсан 11 настай эрэгтэй хүүхэд хөл бөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт дарагдаж харамсалтайгаар амиа алджээ. Үргэлжлүүлж унших


4. С.Зориг агсны гэргий Б.Булган захидал бичжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх асуудал болон С.Булганы захидлын асуудлаар байр сууриа илэрхийлж байна. 

Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа. Үргэлжлүүлж унших


5. Америкийн рэпер XXXTentacion-г буудан хөнөөжээ

XXXTentacion нэрээрээ алдартай Америкийн дуучин, рэпер Жасей Дуэйнийг буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай“TMZ” цахим хуудас мэдээлэв.

Флорида муж улсын Броуард тойргийн цагдаа нарын мэдээлснээр, Ж.Дуэйн эмнэлэгт хүргэгдсэн боловч шаархаа даалгүй нас баржээ. Үргэлжлүүлж унших