2018, Зургаадугаар сарын 27, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • Дефакто институтаас хийсэн "Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс" судалгааны тайланг өнөөдөр танилцуулна.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр 11.00 цагт "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болох уг хэвлэлийн бага хуралд нийт шүүхийн тамгын газар онлайнаар оролцоно.



2018, Зургаадугаар сарын 26, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Оюутолгойд 150 сая доллар байтугай татварын зөрчил илэрч байна

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ "Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Үргэлжлүүлж унших


2. Хэт чанга дуутай автомашины жолоочийг торгоно

Сүүлийн үед Замын цагдаагийн газарт, тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэл, хэт чанга дуутай мотоциклтой холбоотой гомдол ирэх нь ихэсчээ. Үүнтэй холбоотойгоор ЗЦГ-аас гэнэтийн шалгалт хийхэд автомашиндаа зориулалтын бус тоноглолтой бүдүүн яндан суулгасан зөрчил нэлээд илэрч торгуулийн арга хэмжээ авсан байна. Үргэлжлүүлж унших


3. Нийслэлийн ногоон бүсэд 20 зуслан албан ёсны зөвшөөрөлтэй байна

Энэ зуны хугацаанд буюу 6 сарын 10-аас 08 сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ажиллаж зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Үргэлжлүүлж унших


4. Садан төрөлтэй нь уулзуулах хүмүүсийг сонгож эхэлжээ

Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ ивээл дор өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон юм. Үргэлжлүүлж унших


5. Олон хүн аянганд ниргүүлэн амиа алджээ

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас есөн хүн аянганд ниргүүлж амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Ням гарагийн шөнө есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Үргэлжлүүлж унших