2018, Зургаадугаар сарын 28, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Үндэсний мэдээллийн төвд хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ. Замбараагүй барилгуудаас болж дахиад осол гарч магадгүй байгаа талаар баримттай ярих юм байна.
  • НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Худалдаа, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалт, Ус рашаан ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ.



2018, Зургаадугаар сарын 27, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

"Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Үргэлжлүүлж унших


2. Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн III тойргийн 8 тоглолт үлдлээ

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн 2018 оны буюу 21 дэх удаагийн ДАШТ-ий хасагдах шатны 16-д учраа таарах багууд эхнээсээ тодорч байна.

Хасагдах шатны 16-д Франц-Аргентина, Хорват-Дани, ОХУ-Испани, Португали-Уругвай учраа тааран тоглохоор боллоо. Үргэлжлүүлж унших


3. Монголчууд Герман, Чех, Словак зэрэг улс руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байна.

Томилолтын хүрээнд Герман, Чех, Словак зэрэг улсуудтай хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажих хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгүүдийг солилцсон юм. Үргэлжлүүлж унших


4. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ. Үргэлжлүүлж унших


5. 80 сая жилийн насжилттай динозаврын олдворыг гэртээ нууж байжээ

80 сая жилийн насжилттай динозаврын олдворыг хууль бусаар олж аван хадгалж байсан иргэнийг СХД ЦХ-1 алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Олдворыг палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Монгол улсын нутагт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой. Үргэлжлүүлж унших