2018, Долдугаар сарын 11, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  •  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагаас
  • Азарганы уралдаан Хүй долоон худагт 08.00 цагаас эхэлнэ
  • “Хурд” хамтлаг 25 жилийн ойн тоглолтоо төв талбайд 20.00 цагаас хийнэ

2018, Долдугаар сарын 10, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Ерөнхийлөгч Х.Баттулга: Бид энэ л тугийн дор нэгддэг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Үргэлжлүүлж унших

2. Х.Баянмөнх: Даяарчлалаас сугарч, Монголын гэсэн зүйлээ хадгалж үлдэх дархлаа нь үндэсний бөх 

Зууны манлай монгол бөх, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа. Үргэлжлүүлж унших

3. ФОТО: Монгол Улсын Төрийн далбааг ёслол төгөлдөр мандууллаа

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр боллоо.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов. Үргэлжлүүлж унших

4. Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана Үргэлжлүүлж унших

5. Уяач нар хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа тохиролцоно

Олон нийтийн дунд, энэ жилээс эхлэн хурдан морины уралдаанч хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр, 20 сая төгрөгийн үнэлгээтэйгээр гэнэтийн ослын даатгалд нэг жилийн хугацаатай даатгуулж байгаа тухай мэдээлэл тархаж байна. Үргэлжлүүлж унших