2018, Долдугаар сарын 20, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран зохион байгуулж буй "БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЬЯ" уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн Орд арт галерейд болно.
  • Өнөөдөр 11.00 цагт Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэл Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн зам дээр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба нараас бүрдсэн Ажлын хэсэг ажиллана.
  • 08.40 цагаас Их Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Сайд Марк Фийлд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-тай танилцах үйл ажиллагаа болно.

2018, Долдугаар сарын 19, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. У.Хүрэлсүх: Төрийн байгууллагын бүх дарга ирэх сарын 1-н гэхэд ажилдаа орсон бай

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж буй учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөв. Үргэлжлүүлж унших

2. Автобусанд утааны шүүлтүүр суулгаж эхэллээ

Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад “DPF” шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. Үргэлжлүүлж унших

3. Мэдрэмжээ чагнах нь буюу уран зургийг ойлгох арга

Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит "АНИМА" Дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш, урлаг судлаач М.Амина  уран зургийг хэрхэн зөв ойлгож мэдрэх тухай энгийн ойлголт өгөх лекц уншлаа. Лекцийн хамгийн гол санааг уншигч танд сорлон хүргэж байна. Үргэлжлүүлж унших

4. Бүх малчин малын гарал үүслийг баталгаажуулсан тэмдэгтэй болно

Манай улсад 2017 оны байдлаар 169 мянган малчин өрх, 303 мянган малчин, 66,2 сая тоо толгой малтай байна. Үргэлжлүүлж унших

5. Apple гар утасны IOS12 дээр шинээр 70 эможи нэмэгдэнэ

Тэд шинээр 70 эможи нэмэх ба зөвшөөрөгдсөн IOS 11 дээр тулгуурлан халзан хүмүүст зориулсан эможи, улаан үстэй, буурал  зэрэг эможиуд нэмсэн байна

Мөн кенгуру, тоть, хавч зэрэг шинэ амьтад орох болно. Хальс, манго, шанцайны толгой, аяган бялуу, хоол хүнсний сонголтуудтай зэрэгцэн орно. Мөн... Үргэлжлүүлж унших