2018, Есдүгээр сарын 05, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Фэйсбүүкийн хэрэглээ үзүүлэлтээр Азид нэгдүгээрт жагсчээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар манай улсад ирээд байгаа Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр тус хороон дээр ажиллалаа. Монгол улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа юм. Үргэлжлүүлж унших


2. УБ-Дарханы замыг 2 урсгал, 4 эгнээтэй болгож барихаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2019 оны дөрөвдүгээр сард хоёр урсгал, 4 эгнээтэй болгож барихаар шийдвэрлэлээ.

Тус замын 5 ажлыг 5 компани зэрэг гүйцэтгэж эхлэх бөгөөд богино хугацаанд чанартай барих тогтоолыг гаргалаа. Үргэлжлүүлж унших


3. Танилц: 9 аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-наас оруулсан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм. Энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Үргэлжлүүлж унших


4. Японд 25 жилд тохиогоогүй хүчтэй далайн шуурга дэгджээ

Япон улсад сүүлийн 25 жилд болж байгаагүй хүчтэй далайн шуурга дэгдсэний улмаас 7 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтжээ.“Жеби” далайн шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн байна. Үргэлжлүүлж унших


5. С.Батболд: Авто замын салбарт сүүлийн 60 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар танилцууллаа. Үргэлжлүүлж унших