2018, Есдүгээр сарын 03, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Х.Амгаланбаатар: Багш нарын ажил хаялт маргаашаас хүрээгээ тэлнэ

Багш нарын цалин бага байна гэж үзэж буй нийслэлийн 12 сургуулийн багш нар өнөөдөр ажил хаялт зарласан. Үүнтэй холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Багш нарын цалинг нэмэх талаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид ярьсан. Засгийн газраас шаардсан. Үргэлжлүүлж унших


2. Ц.Цогзолмаа: Боловсролын салбарыг бизнес гэж боддог тэр хэсэгтэй хэзээ ч гар барьж чадахгүй

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор  “2018-2019 оны Хичээлийн шинэ жил” уулзалтыг өнгөрсөн баасан гарагт Хүүхдийн ордонд зохион байгуулжээ. 

Тус уулзалтад нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн захирал ирсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон боловсролын газрынхан оролцсон байна. Үргэлжлүүлж унших


3. Нийслэлийн 12 сургууль ажил хаяж, сурагчидаа хүлээж авсангүй

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн бямба гараг буюу 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Харин өнөөдөр албан ёсоор хичээлийн хуваарийн дагуу хичээллэж эхлэх учиртай. 

Гэвч нийслэлийн хэмжээнд өнөөдөр 12 сургууль ажил хаялт зарлан, сурагчидаа хүлээж аваагүй байна. Үргэлжлүүлж унших 


4. Т.Батсайхан: Сайд Д.Сумъяабазар хууль зөрчиж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг хууль зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа иргэн Т.Батсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна. Үргэлжлүүлж унших


5. Оюутнууд нэгдэн Засгийн газарт шаардах бичиг хүргүүлжээ

Зарим их, дээд сургуулийн Оюутны холбоод хамтран сургалтын төлбөрын нэмэгдэл болон бусад асуудлаар БСШУСЯ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Их, дээд сургуулиуд жил бүр сургалтын төлбөрөө нэмдэг. Гэтэл энэ нь инфляциас хэд дахин илүү хувиар нэмэгддэг. Үргэлжлүүлж унших