2018, Аравдугаар сарын 11, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. АТГ: Хүүхдээ сургуульд оруулахын тулд авлига өгөхийг шаардсан албан хаагчид хариуцлага тооцно

Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав.

-Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? Үргэлжлүүлж унших


2. 2018 он гарсаар шатахууны үнэ 5 удаа нэмэгдсэн асуудлаар холбогдох яам, агентлагууд хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Үргэлжлүүлж унших


3. Хувийн эмнэлэгт зулбуулах эм уусан эмэгтэй цус алдан умайгаа авахуулжээ

Мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтийг зогсоох зорилгоор шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Шалгалтад эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо эмчилгээ хийдэг улсын болон хувийн хэвшлийн 46 эмнэлэгийг хамруулсан байна. 

Шалгалтаар эмчлэх сувилах, эх барих үйл ажиллагааг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан эмнэлэгүүдийг илрүүлжээ. Эдгээр эмнэлэгүүд нь Бяцхан гүнж, Цэцэгс, Цэцэнгоо эмнэлгүүд юм. Үргэлжлүүлж унших


4. ФОТО: Монгол-Чехийн бизнес форум боллоо

Монгол-Чехийн бизнес форум өнөөдөр боллоо. Уг форумыг 2012 оноос жил бүр зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн бизнес форумд оролцохоор Чех улсын бохир ус цэвэршүүлэх, машин тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн жижиг оврын техник, банк, тээвэр, тээвэр зуучлал зэрэг чиглэлийн 10 орчим аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч ирсэн бол Монголын талаас 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Үргэлжлүүлж унших


5. Хабиб Нурмагомедовт "Дагестаны Ардын Баатар" цол олгоно

Холимог гардан тулааны UFC 229 тэмцээн Лас Вегасын T-Mobile дэвжээнд болж өндөрлөсөн. Энэ удаагийн тулаанд Оросын Хабиб Нурмагомедов домогт Конор Макгрегортой хүч үзсэн юм. Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсаныг бид мэднэ. Үргэлжлүүлж унших