Сүхбаатар дүүргийн  тавдугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар, аравдугаар хороонд байрлах "Авто плаза"-гийн уулзварын нээлт өнөөдөр боллоо.

“Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварын зорчих хэсгийн өргөн 17-24.5 метр, эгнээний тоо 5-9,  явган хүний зам 1.5 м-3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэх юм.

Мөн "Авто плаза"-гийн уулзварыг өргөтгөх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөөнд баруун тийш эргэх нэг  эгнээ нэмжээ. Мөн урдаасаа хойш хоёр эгнээг гурваар нэмж, хойноосоо урагших эгнээг өргөтгөжээ. Ингэснээр 100 айлын замын уулзварын ачаалал эрс буурах ажээ.