Нидерландад оршин сууж буй Уйгар эмэгтэй Хятадын “дахин боловсрол олгох хуаран”-гийн талаарх нууц мэдээллийг задруулжээ. Тэрбээр энэхүү баримтыг задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

2017 онд хэвлэгдсэн гэгддэг Хятадын баримт бичгийн багц нь Уйгур болон бусад үндэстний цөөнхийн “оюутнууд”-ыг маргаантай нөхцөлд дотоод ажил хийлгэж, шоронгийн нөхцлөөс “төгсөх” шатанд шилжихийн тулд дагаж мөрдөх ёстой хатуу заалтуудыг багтаасан аж. Энэ талаар "Шоронгийн хамгаалагчид төвийн бүх дүрмийг дагаж мөрдөх ёстой гэж надад хэлсэн," хэмээн саатуулагдаж байсан 37 настай Зумрат Давут NBC News агентлагт ярьсан байна. 

Баримтууд ил гарснаас долоо хоногийн дараа Нидерландад амьдардаг уйгур эмэгтэй Асие Абдулебеб хамгаалалт хүсэхийн тулд уг мэдээллийн эх сурвалж болохоо илчилжээ. 

46 настай Абдуллаеб баримт бичгийг олж, тэдгээрийг дамжуулж байсан гэж Голландын Де Волькскрантын сонинд бичжээ. Тэрбээр "Би эдгээр баримт бичгийн зургийг Твиттер хуудастаа байрлуулсан. Сэтгүүлч эсвэл шинжээч намайг олно гэж найдаж байсан." Түүний үйлдэл хэдийгээр эрсдэлтэй үйлдэл боловч тэрээр Шеньжаны асуудлыг олон жил судалж байсан Германы мэдээллийн судлаач Адриан Зензтэй холбоо тогтоож чадсан аж.

Гэвч энэ асуудлаас болж хэдийн заналхийлж эхэлсэн байна. Тухайлбал "Чи урд цэцэрлэгт дэх хар хогийн саванд хаягдана" гэж анхааруулж байсан гэнэ. Гэсэн ч тэрээр өөрийн амь насыг золиослон тухайн баримтуудыг нийтлэгдэх нь чухал талаар Де Волкскрант сонинд ярьжээ.

Абдуллаеб ба түүний гэр бүлийнхэн нутгийн цагдаагийн газраас хамгаалалт хүссэн байна. Дарамт шахалт үзүүлсэн ч тэрээр ард түмэндээ туслах боломж ирсэнд баяртай байгаа аж. 

Эх сурвалж: nextshark.com