Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Тус асуудлыг чуулганаар хэлэлцсэний эцэст УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 47 нь дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 82.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнгүй. Ингэснээр уг асуудал эцэслэн шийдэгдлээ.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсний дагуу чуулганаар хэлэлцэж буй юм.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы хуралдааныг шууд хүргэж байна.