УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, томиллоо. Үүнд:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  УИХ-ын гишүүн О.Содбилэгийг,
  • Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг,
  • Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг, 
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг,
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг тус тус томилов.

Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга М.Энхболд албан ёсоор зарлалаа