"УИХ-ын гишүүдийн ажилдаа ирж буй үгүйг хурууны хээгээр нь бүртгэж, хууль батлахад зөвхөн хурууны хээгээр нь санал авдаг болно" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард мэдэгдэж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн хурууны хээг унших тусгай төхөөрөмж бэлэн болжээ.

Ингэснээр УИХ-ын гишүүд санал болон ирцээ хурууны хээгээрээ өгч, бусдын өмнөөс кноп дарах, ирц дутуу байхад хууль батлах зэрэг шударга буй үйлдэл, хардлага зогсох аж.