Төрийн ордонд хүн нас барсан харамсалтай хэрэг өнөө орой гарчээ.

40 гаруй насны эрэгтэй Төрийн ордны коридорт ухаан алдаж унаснаар ордны хамгаалалтын албанынхан яаралтай түргэн тусламж дууджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач нь УИХ-ын гишүүн асан, АПУ-гийн гэгдэх Г.Батхүү байна. Гадны нөлөөгүй, гэнэт зүрх нь зогссон гэж таамаглаж буй бөгөөд ордонд хөл хорио тогтоон хэргийн газарт үзлэг хийж байна.