УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр "Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар" Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Асуулга бүхий тус албан бичигт:

-Засгийн газраас бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг олшруулах, хөрсний эвдрэл, уур амьсгалын хуурайшилт, цөлжилтийг багасгах, үлийн цагаан оготны тархалтыг зогсоох чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар,

-Мал хаваржилт, үүлэнд зориудаар нөлөөлж бороо, хур оруулах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар,

-Ойн хээрийн түймрээс урьчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх нисдэг тэрэг, техник, багаж хэрэгсэлийн хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг гал түймэртэй тэмцэх ажилд дадлагажуулах чиглэлээр хийж буй ажил, үр дүн, авах арга хэмжээний талаар хариулт ирүүлэхийг хүсжээ.

Асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.